bolovsrol.mn

2012-06-08

Huuhdiig tuluwshuuleh tuhai


Судалгаанд тулгуурлан хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх нь Нийтэлсэн: Бүрэнжаргал Огноо: 2007-11-07 Сурагчдыг амжилттай сургах гол үндсийн нэг нь судалгаа гэж үздэг. Сурагчдаар хяз­гаар­лахгүй түүний ар гэр, аав, ээж, эгч, ах, дүүсийг орхихгүй суд­лахыг хичээх нь чухал. Энэ ангид ном су­рахаар анх орж ирж байгаа бяцхан сурагч маань ямар орчинд сурах бэ? Гэртээ бие дааж яаж ажил­лах бололцоотой вэ? гэдгийг мэдэж түүнд үндэслэн заах арга барил ажил­лах эв дүйгээ сонгох шаард­лага­тай болдог. Сургалтын эхэн үед хүүхдийн хувийн онцлогийг нарийн ажиг­лахаас судалгаа эхэлдэг. Мөн сурч эхлэх үеийн мэдлэг чадварын түв­шинг тогтооно. Зарим сурагч бүх үсгээ мэддэг, 100 хүртэлх тоог нэмж хасаж чаддаг байхад зарим нь үсэг огт мэддэггүй ирдэг. Тэр ч байтугай хэл ярианы чадвар хангалтгүй хэт бү­рэг байх нь ч бий. Мэдлэг чадварын энэхүү ялгаа нь цаашид сурахад янз янзаар нөлөөлдөг. Сурагчдаа нарийн судалснаар цагаан толгой үзэх эхний 2-3 долоо хоногт ангийн хэн яаж сурах төлөв нь ой тойнд багтаад ирдэг. Сурагчдад сайн чанар өдийн төдий байхад мөн засаж залруулах төчнөөн авир байдаг. Багш болгонд л энэ бэрх­шээл тохиолддог. Энэ бэрхшээлийг олж илрүүлээд сайн талыг нь бататган саар зүйлийг нь тухай бүрд нь арилгаж засдаг. Цагаан толгойн үед чухам л нүд цавчилгүй ажиглаж борви бохис хийлгүй хянаж хүүхдээ таньж авах нь чухал. Энэ үед сурагчдаас асууна тэдэнтэй ярилцана, бичүүл­нэ, бодуулна, инээлгэнэ, хамт тоглоно, ганцаарчлан ажиллуулна аав ээжтэй нь ярилцана. Ингээд ун­шуулах, бичүүлэх, ярилцах, сэтгэн бодуулахын тулд хэнийг яаж ажил­луулах вэ? гэдэг аргазүйгээ тог­тоож авдаг. Нэг хэсэгтээ 4-5 өөр хэсэгтэй ажиллах шаардлага бий болдог. Нэг хэсэг нь нийтэд заасан хичээлийг хял­бар ойлгох чадвартай байхад хоёр дахь хэсэг нь заасан зүйлийг хялбар түргэн ойлгох боловч хянуур биш, хөн­гөн хуудуу хурдан ажиллаж алдаа гаргадаг, гурав дахь хэсэг нь ойлгох боловч хэт удаан өөрт нь хэлж, дэвтэрт нь бичиж өгөхгүй бол болохгүй, дөрөв дэх хэсэг нь эхнээс нь багш хамтарч сайн чиглүүлж хөтлөхгүй бол ер нь ойлгох чадвар нь тааруу байх жи­шээтэй. Сургах явцдаа судал­гаа­гаа улам гүнзгийрүүлж арга зүйгээ на­рийс­гана. Эхний 3-4 авиа дуудуулж, үсгийг нүдлүүлэхэд хүүхэд бүрийг анхаарч ажиллаж чадвал тэд цагийн юмыг цагт нь зөв эзэмших дадалтай болдог. Авиа үсэг таниулах үеэс стан­дартын шаардлага хангасан үзүү­лэн, дидактик материалыг ашиглах нь хүүхдийн сонирхлыг татна. Эд­гээр материалууд идэвх­жүүлэх чанар­тай тоглоомын хэл­бэрийг агуул­сан байхын зэрэг­цээ хөг­жүүлэх зарчмыг харгалзан шат ахиулах шинжтэй байвал үр дүн­тэй байдаг. Ер нь аливаа авианы нийлэг хийх үйл явцад үсгийн, үсэг үеийн, хоёр үеийн хоёр үгийн гэх мэт байнгын ахицтай ажиллагааг шаар­даж байдаг учраас сурагчдын үйл ажиллагаа зогсонги байдалд орох нь ховор ямагт ахиц дэвшил олсоор байдаг юм. Хичээл үйл явцыг богино хугацаагаар солих нь нэг хэлбэрийн ажил удаан үргэлжилж ядрахаас болгоом­жилсон хэрэг бөгөөд сураг­чид­тай нэг бүрчлэн хэсэгчлэн ажиллах тохиромжтой нөхцөл бүрд­дэг. Зарим хүүхэд юмыг сонсуут, харангуут л зөв тусгаж авдаг бай­хад зарим нь сонирхож анхаарахгүй тээнэгэл­зэнэ. Юмыг хүртэж төсөөлөх анхаар­лаа нэг зүйлд төвлөрүүлэх хуваа­рилах шилжүүлэх чадварыг жигд­рүү­лэхэд дараалал уялдаа бүхий олон хэлбэрийн ажил их тустай байдаг. Сурагчдынхаа хэн нь түрүүлж сэтгэж хэн нь түрүүлж ажил­лав, хэнд нь хөнгөдөв, хэн нь сүүл­дэж ойлгоод хоцорч тэвдээд бай­гааг нарийн ажиглаж мэдээд хэрхэн яаж ажиллахаа төлөвлөдөг. “Түрүүлсэн, хоцорсон” хоёрын хоорондох зайг эхнээс нь бага багаар ойртуулж жигд болгохыг чармайдаг. Хэдийгээр ангийн бүх сурагчид ижил биш ч гэсэн анхаарлаа төвлөрүүлэх үйлдэл хийх хурд, чадвар нь ойролцоо болоод ирэхээр сурах ажил­лах чадвар, дэг журам ариун цэвэр биеэ авч явах байдал жигдэрдэг сайн талтай. Хүүхдийн сэтгэл санаа тогтвортой тайван байж харин бичих, бодох үйлдлийг харьцангуй түргэн хийдэг хэвшилтэй болгоход анхаарч ажилладаг. Үүний үр дүнд сурагчдын бие даан ажиллах чадвар хөгжиж, сурах үйлийн арга барилуудыг сайн эзэмшдэг. Д.Сэлэнгэ (Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн багш, магистр, АБТА) Буцах Мэдээллийг хэвлэх Найздаа илгээх Сэтгэгдэл бичих

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 24 » Нийт: 46
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax