bolovsrol.mn

2012-06-08

Huuhdeer ajil hiilgei


Хүүхдүүд томчуудын толгой руу авирч байна. Зарим нь бүр тэргүүн дээр нь гараад суучихаж. Буу гэж загнавал хүүхдийн эрхэнд халдсан хэрэгт унах янзтай. Суулгаад байвал хоёр чихнээс атгачихаад “Морь шиг янцгаа”, “Хурдан давхи” гэж даврах шинжтэй. Энэ хүүхдүүдийг яах вэ. Ийм зовлон тоочих эцэг, эх энэ дэлхийгээр дүүрэн. Эрх чөлөөний орон гэгдэх АНУ, за тэгээд ХБНГУ, Их Британи, Франц гээд хөгжингүй орнуудын багачууд хүүхдийн эрх, эрх чөлөөний талаар хэтэрхий их мэддэг болж, түүгээрээ түрий бариад аав, ээжийгээ дээрэлхэж, давардаг болжээ. Аав, ээжийнх нь гар Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцид хүлээстэй, ам нь тэвхдээстэй. Хүүхдэдээ гар хүрэх нь байтугай ширүүхэн харж болохгүй. 911-ийнхэн хүрээд ирнэ. Аягүйдвэл эцэг, эх байх эрхийг нь хасан, хүүхдийг нь аваад явчихна. Америк маягийн энэ хэт эрх чөлөөний өвчний вирус энд тэнд үсэрхийлж, дархлаа муутай заримд нь халдварлаж эхэллээ. Монголд ч чимээгүйхэн тархаж байна. Аягүйдвэл таны хүүхдэд ч халдчихсан байж мэднэ. “Хоолоо идчихээд аяга тавгаа угаагаарай” гэхэд өөдөөс “Би завгүй. Хичээлээ хийнэ. Хүүхэд ажил хийх ёсгүй. Сурч боловсроход л анхаарах ёстой гэж багш хэлсэн” гэвэл өнөө эрх чөлөөний өвчин халдсаны шинж тэмдэг шүү. Бага дүү маань ийм халдвар авчээ. Гэрийн ажилд туслах нь бүү хэл тайлсан хувцсаа хураахаа байв. Үг хэлбэл өөдөөс сөрөх янзтай. Тэр бүрт тэсээд байсан ээж нэг өдөр тэсэрлээ. Дүү харин өөдөөс нь “Намайг асарч өсгөх чинь таны үүрэг юм байгаа биз дээ. Тэгэхгүй юм бол яах гэж төрүүлсэн юм бэ. Над шиг аяга угааж, хог шүүрдээд зогсож байдаг хүүхэд хаа ч байхгүй болсон. Одоо үе өөр. Үеийн хүүхдүүд бие бялдраа хөгжүүлнэ гээд сагс, волейбол тоглоод байхад би яахаараа гэрийн ажилтай зууралдаж байх ёстой юм” хэмээн адарч байна аа. Миний дүү ганцаараа ингэж эцэг, эхийн үүрэг, хүүхдийн эрх ярьдаггүй аж. 10 гаруй настай том хүүхэд төдийгүй нэгдүгээр ангийн сурагч, цэцэрлэгийн жаал хүртэл эрхээ эдлэхээр “тэмцдэг” болжээ. Гэрийн ажилд туслуулах гэсний төлөө Заяа охин “Ээж намайг дарамтлаад байна” хэмээн 102 дугаарын утас руу залгаж, тусламж хүссэн байна. Харин ...дугаар сургуулийн долдугаар ангийн сурагч охин ангиа цэвэрлэхгүй хэмээн эсэргүүцэж, багштайгаа ам мурийгаад эцэст нь “Багш намайг зодлоо” хэмээн ар гэрийнхэндээ худал хэлж, бөөн шуугиан дэгдээжээ. Хүүхэд өөртөө санаа тавьж байгаа нь дэмжүүштэй зүйл боловч гэрийн ажилд туслах, анги цэвэрлэх зэрэг аар саар ажилд оролцохоос зайлсхийж байгааг биеэ оторлож сурч байгаа муу зан гэхээс өөр юу гэх вэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн зургадугаар сарын 12-ныг Хүүхдийн хөдөл мөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламж лалтай. Хүүхдийн хөдөлмөр гэж юу вэ гэд гийг тус байгууллага “Хүүхдийн оюун санаа, бие бялдар, ёс суртахуунд аюул учруулах болон хортой нөлөө үзүүлэх, хөлстэй ба хөлсгүй ажил буюу үйл ажиллагааг хүүхдийн хөдөлмөрт хамруулна” гэж тодорхойлжээ. Өнөөдөр зарим хүүхэд зүрх шимшрэмээр байдалд хөдөлмөр эрхлэн, өсөж торниж байна. Ид суралцах насандаа сургууль соёлгүй, тоглох тоглоомгүй, хүсэл мөрөөдөлг үй, аюултай орчинд хөдөлмөр эрхлэн, боловсрол олж авах эрхээ хүртэл боогдуулан өөрийгөө хөгжүүлэх, илүү сайхан амьдрах боломжоо алдан амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ энд хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмө- рийн талаар биш тэдний, нас хүйсэнд тохирсон ажил хийлгэж, хөдөлмөрт сургах талаар өгүүлж байгаа юм шүү. “Хөдөлмөр хүнийг бий болгосон“ гэсэн Фредрих Энгельсийн үг үнэн юм бол хөдөлмөрлөөгүй хүн эргээд араатан амьтан болох бус уу. Араатан болж эхэлж байгааг бидний эргэн тойронд, өдөр тутам болж буй үйл явдал гэрчилнэ. Айлаас хулгай хийх зорилгоор “Нарантуул” захаас баг, уяа, наалддаг тууз худалдан авч бэлтгээд, танилындаа дайрч ороод, таван настай охины хоолойг хэрчин хөнөөж, 13 настай эгчийг нь зэрэмдэглэн, амьд үхдэл болгож орхисон П.Сумъяажав, Д.Бямбадорж нарыг дурдахад хангалттай биз ээ. Энэ хөвгүүд өөрсдөө ажил хийж сураагүйдээ бусдын бий болгосон мөнгийг амар хялбар аргаар өөрийн болгох гэсэн сувдаг сэтгэ лээр ийм аймшигтай, жигшүүрт хэрэг үйлдсэнийг бүх шатны шүүх тогтоогоод байна. Хөвгүүд ч хэргээ хүлээжээ. Тэдний онц ноцтой хэрэг үйлдэж байж дээрэмдэж аваад, хэдхэн хоногт үрчихсэн 11 сая төгрөг эзэндээ ямар их хөдөлмөрөөр олдсоныг мэддэг бол арай ч ийм хэрэг хийхгүй байсан биз. Өөрөө хөдөлмөрлөж сураагүй, бусдын хөдөлмөрийг хүндэтгэж мэдэхгүйн балаг энэ. Хүүхдүүдээ ийм болгохгүйн тулд балчраас нь хийж чадах ажлыг нь хийлгэж сургахыг дээрх баримт сануулна. Бидний үеийнхэн багаасаа хэр чинээний ажлаа хийсээр өдий хүрсэн. Аав, ээжийгээ да ган нэг литрийн бедоноор ус зөөж эхлээд сүүлдээ 40 литрийнхээр голоос, худгаас ганцаараа ус авдаг болсон. Гуравдугаар ангид орсон жилээсээ гурил зуурч элддэг болж, томрох тус маа гэрийн хамаг ажлаа хичээлийнхээ хажуугаар амжуул даг, дүү нараа асардаг байв. Тэглээ гээд даалгавраа хийж амжилгүй хичээлдээ очсон удаагүй. Тавдугаар ангид орсон намар сургуулийн захиргаанаас хаягдал төмөр цуглуулах аян зарлахад манай ангийнхан хамгийн ихийг цуглуулаад, хөгжмөөр шагнуулж, дээд ангийнхандаа гайхуулж байсан юмдаг. Хамт олноороо ажил хийсэн хүүхэд ядаж л бусадтай харилцаж, олны дунд биеэ авч явж сурна. Харин одоо Улаанбаатарын зарим сургуулийн сурагч ангиа ч цэвэрлэхээ больж, үйлчлэгчтэй болсон гэв үү. Бидэнд бол алчуур, хувин, шүүр байвал гялайдаг байж билээ. Жижүүрлэсэн өдрөө халуун ус, савангийн эрэлд бэдэрнэ. Заримдаа нэг мэдэхэд алчуур, шүүрээ ангиасаа алдчихсан байна. Тэрийгээ хайгаад анги ангийн үүд онголзуулаад, багш нарт загнуулаад явж өгнө дөө. Тэглээ гээд гар моонийгоогүй, нуруу бөгтийгөөгүй. Харин ч “Ажил хийх хүнд арга олддог. Хийхгүй хүнд шалтаг олддог” гэдгийг мэдсэн. Зарим багш хүүхдийн хөдөлмөрийг устгах гэдгийг ямар ч ажил хийлгэхгүй байх гэж ойлгоод, тэрийгээ хүүхд үүдийн бяцхан тархинд шингээн, томчуудын толгой дээр гарч суухыг нь дэмнээд байх шиг. Ерөнхий боловсролын сургуулиуд өмнө нь хүүхдийг хүмүүжүүлэх давхар үүрэгтэй, сахилга бат гэж тусгайлан дүн тавьж, хувийн хэрэгт нь тэмдэглэдэг байв. Сургууль, багш нар ийм үүрэг хүлээхээ байснаас хойш сурагчид ямар ч хүмүүжилгүй болсон. Ангийн багш нь хүүхдүүдийнхээ дунд ямар нэг арга хэмжээ явуулах гэхээр сургуулиас гадуур болохгүй гэхчилэн элдэв тээг тавьдаг. Сургууль дээр явуулна гэхээр анги танхим олдохгүй. Хүүхдийг хөдөлмөрлүүлж сургахгүй бол ажилгүй, хүмүү- жилгүй, хүн чанаргүй болсоор байх нь. Хэн нэгэн “Автобусанд яваа ахмад настанд суудал тавьж өгдөггүй. Тортой юмаа даахгүй яваа хүнд түүнийг нь дөхүүлээд өгдөггүй. Одоогийн хүүхдүүд хүнээ байжээ” хэмээн шүүмжилж байсан уу. Одоогийн хүүхдүүд хүнээ байсны буруутан нь томчууд бид. Багачуудаа ажилд сургахг үй бол нэг мэдэхэд тэдэнд дөрлүүлчихсэн байх вий. Х.Болормаа

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2017-09-07 -

Бичсэн: Klara
Хүүхдүүдэд үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх болно-гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй болов уу?Таньтай санал нэг байнав
. Шууд холбоос

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 46
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax