bolovsrol.mn

2012-06-08

delhii mongoliin tuhai herhen meddeg we


Эх оронч хийгээд эрхэмсэг оршихыг эрмэлзэгч Монгол хvн бvрийн хувьд хэн нэгэн харь этгээдийн “Ямар vндэстэн бэ?”, “Хаанаас ирсэн бэ?” гэсэн асуултад “Монгол, Монголоос ирсэн” гэж хариулахдаа “эх орныг минь хэр мэддэг бол” гэх бодол сэтгэлийг нь доглуулдаггvй юм аа гэхэд ямагт сонирхлыг маань татдаг. Угаас дэлхий дахинд эх орны нэр /МОНГОЛ/ гэдэг таны нэрээс ч илvv ТОМ БРЭНД байдгаас хойш энэ нэрийг сонссон хvмvvсийн хариу реакциас шалтгаалж цаашдын харилцаа тодорхойлогддог гэдэгтэй бvгд санал нийлнэ байх. Ингээд дэлхий биднийг аль талаас нь мэдэж ойлгож, хvлээж авдаг талаар хувийн эрэгцvvлэл ажиглалтаа хуваалцая. Хоёр хөршөөсөө эхлэе. Оросууд Биднийг хамгийн сайн мэддэг ард тvмний нэг. Гэхдээ дотроо ялгаатай. Vндсэн угсаатан болох Славянчуудын хувьд тэдний хөгжил цэцэглэлтэд Чингис хаан, тvvний vе залгамжлагчдын байлдан дагуулал vнэхээр их гай болсон бөгөөд царцаа мэт /өдгөө ч “тэнгэр харанхуйлж ирээ л…” гээд дээрх зvйрлэл амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд тухайн vеийн байлдааны стратеги, тактик орчин vеийнхээр мэдээлэл-сэтгэл зvйн дайн, PR-ийн чадварын vр дvн байснаас биш бид оросуудаас л олон байв гэж хөөрхий/ их цэрэг дайчид нь тэдний хот тосгод, хvн амыг баруун солгойгvй устгасан хэмээн Монголчуудыг гомдолтойгоор буюу сөргөөр ойлгох хандлага тvгээмэл. Цаашлаад европын соёл иргэншлийг устгах байсан зэрлэгvvдийн довтолгоог хамгаалаад өөрсдөө хохирсон vндэстэн хэмээн ямар нэг зөвтгөл хайхыг хичээдэг. Vvнд Сталины vеэс социалист vзэл суртал, Марксист-ленинист тvvхийн шинжлэх ухааны хандлага, тvvх бичлэг, заах арга зvй гол нөлөө vзvvлсэн. Гэхдээ Монгол хэмээх нэрийг Татартай хавсруулан “Татар-Монголын дарлал” хэмээх тvvхэн vечлэлийг дунд болон их дээд сургуулийн тvvхийн ухааны хичээлд нь албан ёсоор заадаг. /Ингээд байхаар ч яаж эергээр хvлээж авахав/ Тэрнээс биш орчин vеийн тvvхэнд ялангуяа дэлхийн 2-р дайны ялалтад Монголчуудын цаашлаад Монгол угсаатны /халимаг буриадуудыг багтаагаад. Нөхдvvд ч 2 талд ажиллачихсан тал бас бий/ оруулсан хувь нэмрийн тухай ойлголт лавтай бидний төсөөлдгөөс л vлэмж хязгаарлагдмал. Харин сvvлийн vед Монголчууд хийгээд татааруудын Оросын нийгэм-улс төр, цэрэг арми, олон улсын харилцааны сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмэр, ач холбогдлын талаар нийгмийн шинжлэх ухаан /Н.Гумелевийг эс тооцон/, улс төрийн хvрээнийхэнд эергээр авч vзэх, vнэлэх хандлага тодорхой хэмжээгээр өсч буй гэж vзэж болно. Тухайлахад оросын улс төрийн тvvхэн vйл явцад Монголчуудын байлдан дагуулал улс төрийн модернизаци буюу шинэчлэл болсон тухай санааг томоохон улс төр судлаачид дэвшvvлсэн нь бий. Өөр нэг хандлага бол Оросын бага vндэстнvvд болох татар /хvн амын хувьд ОХУ-д 2-рт жагсана/, чечень, халимаг, буриадууд, тува, алтай болон бусад ястнуудын хувьд нэг удам гаралтай хэмээн өөриймсөх, элгэмсэх хvсэл сонирхол бий. Угаас их vндэстний дэргэдэх бага vндэстнvvд ямар нэг гомдол цөхрөл, өмөөрөл хайх vзэл тээж явдаг нь зvй тогтол. Хэрэв өдгөө бид дэлхийн тvвшинд биш юмаа гэхэд бvс нутгийн тvвшинд нөлөө бvхий улс гvрэн байсан бол тэд бидэнтэй нэг блок болж, нэгдэж нийлэх, төвлөрөхөөс аваад бvс нутгийн тvвшинд зонхилох байр суурь бvхий хvчирхэг угсаатан болох асуудлыг биднээс vл харгалзан өөрсдөө санаачилж эхлэх байсан гэдэгт итгэлтэй байна. Тvрэг гаралтай, ислам шашинтнаас бусад Монгол угсаатнуудын хувьд ихээр оросжин уусч байгаа нь. Хятадууд Бидний хувьд 3000 жил хөршилж нэгийнхээ сайн муу, зовлон жаргалыг хамгийн сайн мэдэлцдэг ард тvмний нэг бол хятадууд. Мэдэхээс ч өөр аргагvй урт хугацаа, зөрчил тэмцэл, эвлэрэл хэлцэл. Тэд бид нэгийгээ нөхөж ирсэн өвөрмөц харилцаа. Гэхдээ тэд өдгөө бидний тvvхэн онцлог, мөн чанар, төсөөллөөс тэс өөрөөр мэдэж, авч vздэг. Их газрын хийгээд Тайваны арлын хятадын алиныхан ч хувьд монголчуудыг хувь заяаны эрхээр тvр салсан, ирээдvйд эргэж нэгдэх өөрсдийн салшгvй нэг vндэстэн хэмээн дунд болон их дээд сургуулийн тvvхийн хичээлийн хөтөлбөрт албан ёсоор заадаг. Чингис, Хубилай нар хятад угсаатан бөгөөд Дэлхийн төв хvчирхэг Хань гvрнийг тодорхой vед захирч явсан хятадын vндэсний баатар хэмээн тархи угаадаг. Орчин vеийн хятад залуучууд vvнд ямар ч эргэлзээгvй итгэдэг. Зvгээр л тэднийг тийм санаа бодолтой болгон итгvvлэн vнэмшvvлдэг. Угаас тэдэнд төрийн зvгээс тvvхийн нарийн ширийн асуудлыг нэг бvрчлэн заах хэрэгцээ сонирхол ч байхгvй. Тэгэх ч шаардлагагvй. Нэг талаар энэ нь манайд vнэхээр ноцтой асуудал бөгөөд нөгөө талаар энэ асуудлыг сонирхож, анхаарал хандуулдаг нь лав л миний тааралдсан хятадуудад цөөн байдаг ажиглагдсан. Эсвэл тэд дотор хvний санаагаар илэрхий цухуйлгаагvй ч байж мэднэ. Гэхдээ л тvр салсан нэг vндэстэн гэдэг асуудалд анхаарал хандуулах хятадын тоо цөөдлөө цөөдлөө гээд монголчуудын нийт хvн амын тооноос хэд дахин давж гарах нь тодорхой. Дээрх асуудал ч улс төр vзэл суртлын том зорилгоос гадна нийгэм-тvvхийн ухааны эрдэмтэд судлаачдын социалист, “хятад төвт” тvvх бичлэгийн арга зvйтэй ч тодорхой хэмжээгээр холбоотой. Сvvлийн vед Хань угсаатан бусад vндэстэн, ард тvмэнд vзvvлсэн улс төр, соёл, эдийн засгийн нөлөөллийн нэг чиглэлтэй явцуу vзлээс хандлагын зэрэгцээ бусад соёл, vндэстэн угсаатны нөлөө хятадуудад vзvvлсэн нөлөөний талаар мэр сэр судалгааны бvтээл гарч, хэвлэгдэх болсон нь дэвшилтэй хэрэг. Жирийн хятад иргэдийн хувьд Монгол гэдэг ойлголтыг өнөө домог vлгэр, хууч яриа зэргээрээ дамжуулаад лав л эерэг биш, сөргөөр өөрсдөд нь гай тарьж явсан зэрлэгдvv хvмvvс гэдгээр чvv ай гадарлана. Харин монгол угсаатан болох өвөрлөгчид, хөх нуур, шинжаан дахь Ойрадуудын хувьд биднийг мэдэхийн сайнаар мэдэж нэг утгаар атаархаж бас бахархаж, vндэсний өөртөө итгэх итгэлээ асааж явдаг vлгэр дуурайл нь бол Тусгаар Монгол Улс. Харамсалтай нь төрийн ил биш далд бодлогын vр дvнд ихээр хятаджин уусч байгаа болно. Европууд Дундад зууны болон орчин vеийн хvн төрөлхтний тvvх, газар зvйн мэдлэг сайтай, угаас боловсрол өндөр Европчуудын хувьд биднийг хамгийн сайн мэддэггvй юмаа гэхэд бvр огт гадарлахгvй хvмvvс лав биш. Харин ч харьцангуй асуудалд уян хатан төвийг сахьсан хандлагаар бидний тvvх хийгээд орчин vеийн монголчуудыг ойлгож хvлээж авдаг гэж болно. Өдгөөгийн монголчуудыг ядуу цөөн гэлээ ч нvvдэлчний соёлтой, өвөрмөц байгальтай, нэг хэсэг мандаж явсан өдгөө 2 их гvрнээр хашигдсан Vндэстэн гэдгээр нь ойлгодог. Тэд Хvннvгийн тvvх ба Атилла хааны талаар сайн мэддэг. Гэхдээ Монгол ба Хvннvгийн хооронд ямар нэг сэжим холбоотой эсэхийг гэж бараг л авч vздэггvй. /Тэр нь ч бас тийм талтай/ Харамсалтай нь Европ руу цагаачилсан гэх vv эсвэл зугтсан гэж болохоор нөхдvvд манийгаа ядуу, улс төрийн харгис дэглэмтэй, эрх чөлөө хязгаарлагдсан хэмээн эх орны төдийгvй өөрийг өчvvхэн нэрээ худалдаж иддэг нутаг нэгтнvvдийн балгаар хулгай дээрэм, зодоон цохион, гэмт хэрэгт орооцолддог, дипломат нь хvртэл тамхи хууль бусаар зөөж новширдог, араб, африкуудтай адил муухай хvмvvс гэх хандлага ихээр өсч байгааг хэлэх шаардлагатай. Америкууд /Тивээр нь авч vзэв/ Чингис хаан, дундад зууны Монголын байлдан дагуулалтай холбоотойгоор боловсролтой хvмvvс гадарлана. Ялангуяа цэрэг тагнуул, дипломат харилцаа, улс төрийн бодлого, сэтгэлгээний хувьд хvн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд тэдгээрийн оруулсан хувь нэмрийг заримдаа биднээс сайн vзэж судалдаг. /Бид зvгээр л хий хоосон бардамнадаг/ Тэрнээс биш орчин vеийн Монгол хэмээх тусгаар улс хаана оршдог, ямар хөгжилтэй зэргээр ойлголт vлэмж хомс хийгээд vндсэндээ энэ талаар мэдэх нь прагматик америкчуудын хувьд падлий байхгvй. /АНУ-чуудын 50-иас дээш хувь нь газрын зураг дээр өөрийн улсаа ч зааж мэддэггvй гэх ч билээ/ Европ, Америкчуудын хувьд бидэнд тэдний “хятадын эвсэл оросын Монгол уу?” гэх асуудалд хариулах шаардлага байнга тулгарахав дээ. Оросын Монгол гэдгээр Тусгаар Монгол улсыг маань тооцоод байдаг болтой. Нийгмийн тогтсон стереотопийг эвдэх ч амарvй асуудал шvv. Латин Америкчуудын хийгээд бидний хувьд аль аль нь нэгийгээ мэдэхгvй, гадарлахгvй талдаа зонхилно. Угаас шинэ тутам бvрэлдсэн, урьдын тvvх хомс нөхдийн хувьд бусдын байтугай өөрсдийн тvvх, соёл, онцлогийн талаар мэдэх сонирхол, хэрэгцээ шаардлага төрдөггvй болтой. Араб, Перс Тэдний сэргэн мандлын vе ирсэн гэж хэлж болох бөгөөд энэ ч утгаараа бусад шашинтан, угсаатнуудыг ерөнхийдөө дээрээс өнгийж хардаг. Биднийг мөн л тvvхэн талаас нь мэдэх бөгөөд харин өөрсдийн аугаа их соёл иргэншлийг устгасан, гай тарьсан зэрлэгvvд гэж ойлгодог нь хэвээр. Сvvлийн vед барууны vзэл суртал, соёлын нөлөөг хязгаарлах бодлогоор дорно луу анхаарал хандуулах болж, энэ ч зорилгоор Чингис болон монголчуудын талаар өвөрмөц, давгvй шийдэлтэй цуврал кинонуудыг телевизийн сувгаараа цацах болсон нь сайн хэрэг. Тэдэнд манайд бас мусульман шаштнууд бий гэвэл байх ёстой зvйл мэт хандаж ийм шашингvй нэгээхэн ч улс vгvй /анзаарах нээ vнэхээр тийм юм байна лээ/ хэмээн ихэрхэн бодох нь тэдний ухамсар хийгээд иргэншлийн онцлог ажгуу. Африкууд Шулуухан хэлэхэд өөрсдийн тvvх гэж юу болох, одоо улс оронд нь юу болоод байгаа, цаашид яаж амьдарч, оршин тогтнох талаар төсөөлөл ч байхгvй хvмvvсийн хувьд юун “Монгол гэж хэн бэ?” манатай. Харин яаж ийгээд Европ, Америк руу эвтэйхэн цагаачлаад гарчих уу гэдэг бодол арай юм боддог дөнгvvр хvмvvсийнх нь шөнийн зvvд, өдрийн бодол. Бид ч өдгөө хvртэл тэдний талаар хомс ойлголттой, модноосоо буугаад удаагvй, хар арьст нөхдvvд хэмээн хочлон дооглохоос цаашгvй байна. Гэхдээ хар арьст хийгээд африк тивийнхэн гэдэгт ялгаа заагтай хандах хэрэгтэй. Аль эрт Америк, Европ руу цагаачилсан хар арьстнуудын хувьд асуудалд хандах хандлага энэ тэр нь арай өөр тvвшинд очсон нь тодорхой. Бvхэл бvтэн нэг тивийг жаахан доошоо хийчлээ гэж… Харин тэд сvvлийн vед хятадууд гэж хэн бэ гэдгийг vнэхээр хурдан ойлгож эхэлсэн байна лээ. Бидний өнгөрсөн хийгээд одоо, хvч чадал, онцлог, ач холбогдлын талаар жичтэй ойлголттой, эрт хийгээд орой ямар нэг сэжим холбоо ямагт байсан, хоёр орны харилцаа бvхий л талаар хөгжиж буй зарим орныг тухайлан авч vзсэнгvй. Жишээлэхэд vvнд Япон, Солонгос, Турк, Энэтхэг, Герман, зvvн европын зарим орнууд болон тvрэг гаралтай төв азийн улсуудын хvн ард биднийг хэрхэн мэдэж ойлгодог талаар тусад нь авч vзэх нь зохистой гэж vзэв. Энэ талаар тухайн улс оронд нь суугаа манай иргэд ажиглаж судалснаа өгvvлвэл илvv сонирхолтой ажгуу. Улс төр судлаач Д.Мягмарсvрэн, Блог. ulstur.blogspot.com, Улаанбаатар, 2010 он 10-р сарын 14.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 16 » Нийт: 46
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax