bolovsrol.mn

2012-06-08

bolowsroliin une tsene


Боловсрол ямар vнэтэй вэ? 2006-10-05 10:52:16 , Мэдээний дугаар: #36769 -Өндөр, царайлаг, сайхан охидыг их дээд сургуулиар бэлтгэн худалдагч болгосоор байх уу- Боловсролд vнэлэмж байх ёстой гэдэгт парламентын гишvvд санал нэг байна. Өчигдөр хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар "Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэх vед ийн санал нэгдэв. УИХ-ын гишvvн Б.Эрдэнэсvрэн нарын санаачилсан хуулийн төслийн ерөнхий агуулга нь боловсролын салбарынхны нийгмийн хамгааллыг дээшлvvлэхэд чиглэжээ. Харин эрхэм гишvvн Ц.Баярсайхан, хуулийн өөрчлөлт нийгмийн, тухайлбал боловсролын тулгамдсан асуудалд чиглэх ёстой гэсэн байр суурьтай байлаа. Тvvнийхээр, их дээд сургуулиудын тоо олширч, дээд боловсролд мухраар сvсэглэх болсноор хvн амыг ядууруулах нэгэн сэжим нь боловсрол болж, нөгөөтэйгvvр суралцаж буй хугацаа нь залуусын хувьд алдагдсан он жилvvд болж байгаа ажээ. Иймд боловсролын vнэлэмжийг дээшлvvлэхэд хуулийн нэмэлт өөрчлөлт чиглэх ёстой гэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдvгээр ангид 1000 ам. доллар төлөн хvvхдээ сургаж байхад ШУТИС-ийн төлбөр 600 ам.доллар хvрэхэд оюутнууд жагсан Удирдах зөвлөлөө огцруулж байна гэж тэр хэлэв. Хямд зардлаар муу боловсрол олсон хvнийг хэн ажилд авах вэ гэж тэрээр асуулаа. Иймд боловсрол өөрийн vнэлэмжтэй байх ёстой гэв. Vvнтэй тус Байнгын хорооны дарга Т.Ганди санал нэг байгаа бөгөөд сургуулиудын зэрэглэл, vнэлэмж, тогтолцоо нь боловсролын тулгамдсан асуудал гэлээ. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлагчдын нэг Д.Дондог гишvvний хэлснээр багш, боловсон хvчний нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн vнэлэмжийг сайжруулахгvйгээр боловсролын ханшийг өсгөх боломжгvй гэнэ. Vнэндээ өнөөдөр монголд их, дээд сургууль дvvргэсэн өндөр, царайлаг охидод худалдагчийн "мест" л олдож буй бол хувийн их, дээд сургуулийн дипломтой хvн Хойд хөршид магистрт ч сурах шаардлага босгыг давдаггvй байна. Ийнхvv манай дээд боловсролын тогтолцоонд гажиг бий ч бага, дунд боловсрол мөн л согогтой аж. Хөдөөгийн хvvхдvvд аравдугаар ангиа дvvргэн хот бараадаж их, дээд сургууль төгсөөд харьдаггvй, харьлаа ч дунд ангийн багш болж таардаг байна. Б.Эрдэнэсайханы хэлснээр сvvлийн 12 жил 20 мянган багш бэлтгэсэн ч хөдөөд багшлах боловсон хvчний эрэлт байгаа ч нийлvvлэлт vгvй ажээ. Иймд их, дээд сургууль дvvргэгчдийг хөдөө рvv татах хөшvvрэг нь энэ хуулийн нэмэлт өөрчлөлт болох ажээ. Хуулийн төсөлд зааснаар хөдөөгийн сум, багийн сургуульд 10 жил ажилласан багш тэтгэвэрт гарахдаа 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ажээ. Харин хот, аймагт 25 жил ажилласан багш 12 сарын буюу нэг жилийн цалингаа тэтгэмж хэлбэрээр авах гэнэ. Мэдээж тэрээр хөдөө 10 жил ажилласан бол хедөөгийнхний "урамшуулал"-д хамрагдана гэж Д.Дондог гишvvн хэлэв. Хөдөө гэдэгт аймгийн төв орохгvй хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаж байлаа. Боловсролынхонд чиглэсэн халамж ч захирал, эрхлэгч нарыг ч тойрохгvй ажээ. Эрхэм гишvvдийн хэлж буйгаар хөдөөгийн сургуулиудад захирал, эрхлэгч хийх хvн олддоггvй гэнэ. Тогтвортой ажиллаж буй захирал, эрхлэгч нарт таван жил тутамд нэмэгдэл цалин олгох нь тэднийг хөдөөд торгоох хөшvvрэг болно гэж төсөл санаачлагчид тооцож байна. Гэхдээ тэднийг тогтоох улс төрийн баталгаа байгаа эсэхэд зарим гишvvн эргэлзэж байлаа. Тухайлбал Ц.Баярсайхан гишvvн "Засаг дарга нар дуртай vедээ сонгон шалгаруулалт зарлан өөрийн намын хvнийг, эсвэл хамаатан саднаа захирлаар томилдог" гэлээ. Санаачлагчдын тайлбарлаж буйгаар улс төрийн "хар гар"-аас хамгаалах тогтолцоо нь Төрийн албаны хуульд нэгэнт суусан байдаг ажээ. Мөн хуульд хэдэн хувийн нэмэгдэл олгож болохыг Засгийн газар тогтоохоор тусгасан байдаг байна. Ийнхvv Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишvvд багагvй ярилцсаны эцэст хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин УИХ-ын нэгдсэн чуулганаар шийдvvлэхээр боллоо. Гишvvд зөвшөөрөх аваас нийгмийн хамгаалалд чиглэсэн өөрчлөлт Боловсролын хуульд орж таарах юм. Эрхэм гишvvн Б.Мөнхтуяагийн хэлснээр Африкийн Танзан улсын ядуухан тосгоны иргэд дэрсэн овоохойд толгой хоргоддог атал багшийн гэр сургууль хоёр л байшинд байдаг гэнэ.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 21 » Нийт: 46
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax