bolovsrol.mn

2012-06-08

delhiin dulaaral mongold yamar nuluutei we


Дэлхийн Дулаарал Монголд Ямар Нөлөөтэй вэ? БусадБидний оршин сууж буй Дэлхий хэмээх гаригт маань дулаарал болж цаг агаарын дулаарлын хэм хэвийн хэмжээнээсээ нэлээд хэдэн хэмээр илүү дулаарах болсоор буй талаар олон улсын хэмжээнд яригдсаар буй билээ. Global Warming, буюу дэлхийн дулаарал хэмээх энэхүү цаг агаарын өөрчлөлт нь дэлхийн бүх л улс орнуудын эрдэмтэд, улс төрчид шинжээчидийн анхаарлыг татаж яриа хэлцүүлгийнх нь гол сэдэв болсоор буй ч манай улсын зүгээс төдийлөн анхааран судалж дорвитой дүн шинжилгээг гаргасан нь үгүй билээ. Эрдэмтэдийн үзэж буйгаар дэлхийн дулаарал нь 50-100 жилин мөчлөгтэйгөөр явагддаг ба харин энэ удаагийн дэлхийн дулаарал нь байгалын явцын нөлөөгөөр бус харин хүний үйл ажиллагааны улмаас болж буй мэт дулаарал тул муу нөлөө ихтэй байж болзошгүй гэж үзэж буй аж. Саяхан Хятадын төвийн хэвлэлүүдээр дэлхийн дулаарал нь Хятадын нийгмийн түүхэнд ямаршуухан үүрэг гүйцэтгэсээр ирсэн болох, мөн өнөө болж буй дулаарал нь хэрхэн нөлөөлөх талаар бичигдсэнийг бусад улс орнууд дамжуулан хэвлэсэн байна. Анхаарал татсан нэгэн зүйл бол Хятадын хойгуур нутагаар орших нүүдэлчидийн үе үейин довтолгоо, тухайлбал 13 зууны Монголчуудын Хятад нутагийг довтлон эзэлсэн нь дэлхийн цаг агаарын хүйтрэл дулааралтай холбоотой гэж үзэж буй аж. Тухайн үед Монголд цаг агаарын хэт хүйтрэл болж мал сүрэгээ хариулахад бэрх болж, улмаар газар нутаг нь цөлжсөн учираас дулаан цаг агаартай өмнө зүг явж малын бэлчээр хайх амьдрах нөхцөлөө даган урагш довтлох хэрэг гарсан гэж Хятад эрдэмтэд үзэж буй ажээ. Хятадын ШУА-ийн байгал, цаг уурыг судлах олон улсын төвийн эрдэмтэн Шиэ Жэн Хуй (ХieZhenhui) үзэж буйгаар Монголд хэрэвээ цаг агаар дулаахан байж, бороо цас хангалттай орж тааламжтай байсан бол нүүдэлчид өмнө зүг довтлон Хятадыг эзлэх шаардлагагүй байсан аж. Хятад эрдэмтэд үзэхдээ үе үейин дулаарал нь Хятадын түүхэн дэх гүрнүүдэд сайн нөлөөтэй байсан ба, цаг агаар дулаахан бай үед Хятадын гүрнүүд хурдацтайгаар цэцэглэн хөгждөг байсан аж. Харин өнөөгийн дулаарал нь Хятадад тийм ч их сайн нөлөө үзүүлэхгүй бололтой аж. Өвөр Монголд л гэхэд дулаарлын улмаас нутаг орон нь цөлжиж бэлчээр тариалангийн талбай ашиглахын аргагүй болж жижиг суурингууд эзгүйрч зэлүүд болж байгаа гэнэ. Хятад эрдэмтэдийн судалгаагаар санал нийлж байгаа асуудал бол цаг агаарын дулаарал нь тодорхой газар тариалангийн хөгжилд сайн нөлөөтэй мэт байж болох боловч аж үйлдвэр өндөр хөгжсөн эрэг хавийн болон өмнө зүүн зүгийн нутгуудад нь муугаар нөлөөлөх ба, нэлэнхүйдээ Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд илүү сөрөг нөлөөтэй байна гэж үзэж буй аж. Хөрш Хятад улс цаг агаарын дулаарлын асуудлыг анхааралтайгаар авч хэлэлцэн учирч болзошгүй сөрөг нөлөөг арилгахад хүчин чармайлт тавин ажиллаж байна. Хятадын хойд нутаг ялангуяа Өвөр Монголын тал нутаг нэн хурдацтайгаар цөлжиж байгаа ба цөлжилтийг зогсоох байгалын тэнцвэрийг хадгалахын тулд Хятадууд асар их хөрөнгө оруулж буй талаар мэдээлсээр буй билээ. Ямартай ч дэлхийн дулаарал Монголд ямаршуухан нөлөө үзүүлэх талаар Монгол эрдэмтэд судлаачидын гаргасан шинжилгээ дүгнэлт олон нийтэд сонсогдож хүртээл болохгүй байна. Харин хэнд ч ил нэгэн асуудал байна энэ бол Монгол нутгийн цөлжилт юм. Цөлжилт бол Монгол улсад болж буй гамшигийн нэг мөн. Харин цаг агаарын дулаарал нь цөлжилтийг хурдасгах сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Цөлжилтийн асуудал нь өнөөгийн Монгол улсад тулгарч буй шийдвэл зохих тулгамдсан асуудал мөн бөгөөд алгуурлавал цөөхөн хэдэн жилийн дараа нөхөж чадашгүй том гамшиг болж болзошгүй юм. Байгал нийгэмд асар их хохирол учируулж болзошгүй энэхүү цөлжилтийн асуудалд манай төр засгийн газар, олон нийтээс чухамхүү ямаршуухан бодит арга хэмжээ авч буй нь тодорхой бус бөгөөд өдгөө цөлжилтийг бууруулах талаар зөвхөн ярих бус харин гар бие хөдлөн хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2016-10-03 -

Бичсэн: Зочин
medeh tsaashaa zuil bna
. Шууд холбоос

2016-01-03 -

Бичсэн: Зочин
Ene yur ni Mongolchuudiin medmeer zuil bna
. Шууд холбоос

2015-10-30 -

Бичсэн: Зочин
aimar shyy
. Шууд холбоос

2015-10-25 -

Бичсэн: Зочин
Yu ve odoo yah tegee ard tumen
. Шууд холбоос

2015-09-28 -

Бичсэн: Зочин
yur ni manai tur zasgiinhan yum hiij bgaa yu.bi yuruusuu oilgohgui biah yum.
. Шууд холбоос

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 20 » Нийт: 46
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax