bolovsrol.mn

2012-06-08

Huumii hitadiin soyoliin uwuur burtgegdsen ni


Хөөмий Хятадын Соёлын Өвөөр Бүртгэгдсэн нь Урлаг, Спорт, ХоббиGlobal Times хэмээх Англи хэл дээр гардаг Хятадын сонинд Хөөмий хэмээх гайхамшигт урлаг нь Хятадын соёлын өв (Өвөр Монголынх бололтой) гэдэгээр НҮБ-ийн соёлын санд энэ оны 10-сарын 1нд бүртгэгдсэнийг дурдсан байна. Энэ сонинд бичсэнээр бол хөөмий нь Хятадын рок урлагт нэн онцлог бүхий шинэчлэлийг бий болгож байгаа ба Хятадын рок болон орчин үейин хөгжимчид хамтлагууд хөөмийний онцгой хөг аялгууг өөрсдийн уран бүтээлд тусган тоглох болсон нь үзэгчид ард түмэнд ихэд таалагдаад байна гэжээ. Хөөмийний хөг аялгуу гадаад дотоодын хэд хэдэн кино бүтээлүүдэд тоглогддог ба сүүлийн үед Хятадад ихэд нэрд гараад байгаа Bodyguards and Assassins хэмээх кинонуудад болон Орос Казахстаны хамтарсан Монгол кинонуудаас хөөмийг сонсож болно. Сүүлийн зуу орчим жилд хөөмий нь Өвөр Монголд устаж үгүй болох шатандаа ороод байсан боловч өнөөгөөс өв уламжлалаа сэргээх хүсэлтэй залуучууд ихэд сонирхож эхэлсэнээр ахин сэргэж байна.. Oдоогоор цөөн тооны Өвөр Монгол болон Тувагийн дуучид жинхэнэ утгаар нь хөөмийлж чадна гээд Монголыг хөөмийчидийг дурдсангүй. Уучлаарай, Монгол хүн миний мэдэж буйгаар бол хөөмий Монгол нутгаас, тэр дундаа сүрлэг Алтайн уул нутаг хавиас минь гаралтай төдийгүй хөөмийг жинхэнэ утгаар нь хөөмийлж чаддаг хүмүүс бол зөвхөн манай хэдэн хөөмийчид мөн Тува дуучид л байх юмсан. Үнэндээ би Өвөр Монгол хөөмийчид гэж урьд сонсож байгаагүй юм байна. 2006 онд анх хөөмийг сонссоноос хойш ихэд сонирхож суралцаж эхэлсэн Өвөр Монгол дуучин Gangzi Tuliguer өөрийн гэсэн онцлог бүхий хөөмий аялгуугаар дуулж байгаа ба хөөмийнд Монголын тал нутгийн амьдрал, нүүдэлчин ахуй, эрэлхэг дайчин чанар зан чанар бүгд шингэсэн байдаг онцлогтой хэмээжээ. Хөөмий Хятадын хөгжмийн урлагт хүчийг авч байна, хөөмийлж сурахыг хүссэн хүмүүс ч их байна, интернет чөлөөтэй болсон өнөө үед хөөмий сонсьё суралцая гэвэл боломж байна, хөөмийтэй видеог интернетээс олж аваад л сонсно шүү дээ хэмээн Хятад сонинд өгүүлсэн байна.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 19 » Нийт: 46
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax